2PM – Jay Park Profile дэлгэрэнгүй танилцуулга

211o1lt

Эх сурвалж:

http://en.wikipedia.org/wiki/Jay_Park

http://www.allkpop.com/#axzz2fyjBbr1u

http://www.gokpop.org/

Жинхэнэ нэр: Park Jaebeom (박재범)
Тайзны нэр: Jay Park *2РМ хамтлагаас гарнаас хойш уг нэрээр соло уран бүтээл хийх болсон*
Төрсөн он, сар,өдөр: 1987 оны 4-р сарын 25
Төрсөн газар: Seattle, Washington
Өндөр: 173 см
Жин: 60 кг
Цусны бүлэг: А
Гэр бүл: аав, ээж, 1 эрэгтэй дүү
Хобби: сагсан бөмбөг, хөгжим, хувцаснуудынхаа өнгийг тохируулах
Боловсрол: DonGook University, Management ( одоо сурж бгаа )
Хоч: “Old man PA”
Хэл: англи, солонгос
Шашин: Христ
Үүрэг: Хатлагийн ахлагч, rapper, main dancer, lead vocalist
Дуртай хоол: нохойн махтай шөлнөөс бусад хоол

Түүний тухай дэлгэрэнгүй баримтууд:

-Тэрээр бүжгийн ур чадвараар хүн бүрт хүлээн зөвшөөрөгддөг цөөхөн idol-уудын нэг.

-Jay АНУ-ын Вашингтон Муж Улсын, Сиатл орчмын Эдмондс хотод төрсөн.

-Багаасаа бүжиг, HIP HOP-д дуртай байсан болохоор ихэнх цагаа найзуудтайгаа өнгөрөөж тэр үеэр сонирхолынхоо дагуу реп дууны үг бичиж эхэлсэн.

-2003 онд Сиэтлэд шинээр байгуулагдсан Art of Movement (AOM) хэмээх b-boy багийн анхны гишүүдийн нэг болж байсан.

-2004 онд түүний ээж нь breakdancing-д хамаг цагаа зарцуулан суралцаж байгаа хүүгээ хараад түүнд Солонгос дахь JYP Entertainment-д орох санал болгосон байна. 2005 оны 1-р сард бүжиг, реп, дуулалт болон Солонгос хэлэнд суралцахаар Солонгост хүрэлцэн ирэв. Солонгос хэлэндээ тааруухан байсан учраас бусад хүмүүстэй төдийлөн сайн харилцаж чадахгүй бас юу идэж уух талаараа ямарч төсөөлөлгүй байлаа. Тэрээр Солонгост ирээд эхний хоёр долоо хоногт өдөр алгасалгүй уйлж байсан тухайгаа ярьсан байдаг. Гэртээ харихыг маш их хүсч байсан боловч эцэг эхийнхээ сэтгэлийг гонсойлгохгүйн тулд тэрээр шаргуу ажиллахаар шийдсэн.

-Jay Park Mnet-н Hot Blood Men реалити шоуны оролцогчоор анх олонд танигдаж эхэлсэн. Тус нэвтрүүлэг нь One Day-н ирээдүйн гишүүдийг тодруулах зорилгоор 2AM, 2PM гэсэн хоёр багт хуваан бэлтгэлийн үйл явцыг харуулж байв. Нэвтрүүлгийн төгсгөлд үзэгчдийн хамгийн их саналаар -Jay Park  2PM хамтлагийн ахлагч болов. 2008 оны 9-р сарын 4-ны өдөр M! Countdown хөгжмийн нэвтрүүлгээр “10 Out of 10” (Солонгос: 10점 만점에 10점; Revised Romanization: Ship Jeom Manjeome Ship Jeom) дуугаараа анхны дебютээ хийгээд анхны мини албум болох Hottest Time of the Day гаргасан.

-Тэрээр JYP энтертайментийн дор дөрвөн жил бэлтгэгдэж байгаад 2PM хамтлагт ахлагчаар 2008 онд анхны дебютээ хийсэн 

-Conspiracy in the Court телевизийн олон ангит киноны гол дуу болох “Jeong” (Korean: 正)-г Wonder Girls хамтлагийн Yeeun-тэй хамт дуулж мөн V.O.S-ын “To Luv…” дуунд хамтарч байсан. Эдгээр хамтралаар зогсоогүй юм 2009 оны 5 сарын 3-нд Navi-н “Heart Damage” (Korean: 마음이 다쳐서; Revised Romanization: Maeumi Dachyeoseo), 2009 оны 6 сарын 20-нд and K.Will-ийн “One Drop per Second” (Korean: 1초에 한방울; Revised Romanization: Il Choe Hanbangul) тайзны үзүүлбэрт хамтран тоглов. Idol Show, Wild Bunny нэвтрүүлэгт 2PM хамтлагийн гишүүдтэйгээ, дангаараа Star King, Introducing a Star’s Friend зэрэг хэд хэдэн алдартай нэвтрүүлгүүдэд байнга оролцох болов. 2009 оны найман сард Kara хамтлагийн Nicole Jung-тэй хамтран Nodaji хэмээх соёлын шоу нэвтрүүлгийг хөтлөж байсан.

-2009 оны есдүгээр сарын 4-ний өдөр түүний хувийн Myspace дэх хуудснаас 2005 онд Солонгосын тухай бичиж байсан эвгүй сэтгэгдэл олон нийтэд тарав. Түүний найздаа Англиар бичсэн уг сэтгэгдлийг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орчуулан хэдэн зуугаар нь сенсааци болгон цацав. Jay уг явдалд маш их харамсаж бас ичиж байгаагаа албан ёсоор илэрхийлж, уучлал хүссэн юм. Анх Солонгост ирээд бэлтгэгдэж байх хугацаандаа соёлын болоод бусадтай харилцах талаар төдийлөн сайн ойлголтгүй, шинэ орчинд дасах маш хэцүү байсан. Гэр бүл, хуучин найз нөхдөө үгүйлж байсан хэмээн тайлбарлажээ. Гэсэн хэдий ч уурласан эсэргүүцэгчид 2009 оны 9-р сарын 7-ны өдөр JYP Entertainment-ийн CEO Park Jin-young-оос Jay Park-ыг 2PM хамтлагаас гаргахыг шаардав. Дараагийн өдөр нь Jay Park фен кафедаа нөхцөл байдлыг намжаахын тулд хамтлагаа орхиж Сиэтлэ дэх гэр лүүгээ буцахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Мөн тэрээр хамтлагийнхаа гишүүдээс уучлал хүсч, илүү сайн хүн болоод буцаж ирнэ хэмээн амласан юм. Ийм байдалд хүрсэн ч Park Jin-young 2PM хамтлагийг цаашид зургаан гишүүнтэй байлгахаар шийдвэрлэсэн юм. Паркын хамтлагаас гарсан шалтгаанаас болж 2PM хамтлагийн бүх гишүүд оролцож байсан олон шоу нэвтрүүлгүүдээсээ хөндийрч, Wild Bunny реалити шоуны төгсгөлийн хэсэг тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм. Jay-ыг хамтлагтаа байхдаа хийж байсан дуунуудаас түүний хоолойны хэсгийг хасаагүй боловч шинээр хийж байсан дуунуудаас түүний хэсгийг хасч, 2009 оны аравдугаар сарын 31-ний өдөр Heartbeat” дууны клипийг үлдсэн зургаан гишүүнтэйгээр дахин хийж хүргэв.

-2PM хамтлаг анхны бүрэн хэмжээний албумаа 1:59PM гэж нэрлэсэн бөгөөд үүнийгээ Jay Park-ыг гарсан шалтгаантай холбон тайлбарласан юм. “Again & Again” хэмээх жилийн эцсийн үзүүлбэрүүд дээрээ тэд Jay-д баярлаж явдагаа болон түүний эргэн ирэхийг хүсч байгаагаа дахин дахин илэрхийлж байв. Mnet Asian Music Awards дээр Jay Park-д хүндэтгэл үзүүлж “Again & Again” үзүүлбэрийнхээ үеэр түүний бүжиглэдэг байрлалыг гэрэлтүүлж, дуулалтын хэсгийг дуулалгүйгээр өнгөрөөсөн байна.

-Jay Park-ыг АНУ-д ирсний дараа, Солонгосийн иргэд түүний MySpace дэх мессеж буруу орчуулагдаж олонд тархсаныг мэдээд түүнийг арилгаж, гаргаж байсан үйлдлээ өөрчилж, Jay Park-ыг эргүүлэн авчрах маш хүчтэй хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ. Тэрээр Сиэтлэд байх хугацаандаа Art of Movement хамтлагийнхантайгаа b-boy бүжгийн тулаануудад оролцож байв. Jay Park-ын эргэн ирэлтийн хүлээлт маш их байхад гэнэт хоёрдугаар сарын 25-ны өдөр JYP-н зүгээс түүнийг 2009 онд гаргасан хувийн алдаанаас нь үндэслэж гэрээгээ дуусгаж байгаа тухай мэдэгдэв. 2010 онд Jay-ыг эргүүлэн авчрахыг шаардаж байх үед JYP зүгээс хэд хэдэн удаа тайлбар хийсэн боловч нарийн тодорхой зүйлийг дэлгээгүй юм. 2PM-н үлдсэн зургаан гишүүн энэ байдлыг хүлээн зөвшөөрөөд байх үед 2PM-н энэ үйлдэлд фенүүд нь дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлэх болов. Jay Park-ыг эргүүлэн авчрах хөдөлгөөн зөвхөн Солонгост бус олон улсын түвшинд өрнөж эхэллээ. Jay Park-д зориулсан олон төрлийн форум, фен сайтууд дэлхий даяар нээгдэж, флаш моб зохион байгуулагдаж байв. Фенүүд нь Сиэтлийн дээгүүр “J, what time is it now?” гэсэн бичигтэй онгоцийг хөөргөж, Сиэтлийн радиогоор дамжуулж байв.

-Jay Park хэд хэдэн удаа Twitter-т тренд болж байв. Тухайлбал, 3 сарын 8-ны Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байсан боловч Jay Park дээгүүрт байсан юм. Jay-ын фенүүд түүнийг Солонгосоос явсных нь 200 дахь өдрийн дурсгалд зориулж 3 сарын 27-ны өдөр өөрсдийн хийсэн албумыг гаргахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Энэ ажил нэг сараас хойш бэлтгэгдэж байсан ч олон нийтийн 2PM-д хандах хандлага өөрчлөгдсөн учраас уг албумыг хэвлэж гаргалгүйгээр оронд нь Сиэтлэ дэх Jay Park руу 10-20 хувийг илгээжээ.

-Jay Park 3 сарын 15-ны өдөр Youtube-д “http://www.youtube.com/user/jaybumaom0425” гэх өөрийн хуудсаа үүсгэж “Nothin’ on You” дууг өөрийнхөө хувилбараар дуулсан бичлэгээ тавьсан бөгөөд 24 цагийн дотор 2 сая хүн үзэв. Видеог тавьсны дараахан B.o.B, Bruno Mars нарын дуулсан оргиналь хувилбараараа Солонгост Cyworld хөгжмийн чартад нэгт оров. Jay Park видеогоо тавьсных нь нөлөөгөөр “Nothin’ on You” худалдан авалтаар 300,000 долларт хүрч, Dosirak, Melon, Mnet, Bugs, Soribada зэрэг хөгжмийн сайтуудад нэгд орж байв. 2010 оны зургаан сарын 15-нд Солонгост B.o.B “Nothin’ on You” дуугаа Jay Park-тай дуулсан хувилбараар гаргалаа. /Bruno Mars-ийн дуулдаг хэсгийг Jay Park дуулсан./ Түүний Youtube-д байрлуулсан бичлэгийн үр дүн дэх уг хамтарсан уран бүтээл 5 сая гаруй хувь худалдаалагдаж томоохон амжилтыг түүнд авчирсан юм. Парк маш их урам зоригийг өгч байгаад фенүүддээ талархаад цаашдаа 2PM хамтлагийн гишүүдийг үзэн ядахгүй байхыг хүсэж байгаа илэрхийлэв.

-Түүнийг Солонгосын домог болсон поп дуучин Патти Ким түүнийг “төрөхөөс заяагдсан” авьяастай хэмээн магтаж байсан юм. Мөн DFSB Kollective –ийн дижитал хөгжмийн худалдааны ерөнхийлөгч Нью Уорк Таймс сонины нийтлэлд Jay Park бол “дан ганц дуучин биш, тэр өөрийн ПР, фэн клубынхээ тэргүүлэгч, телевизийн нэвтрүүлгүүдээ хийдэг” хэмээн дурьджээ.

2011 он

-Жил бүр зохион байгуулагддаг Солонгос-Америкийн “Прожект Кореа” III гэх фестивалд тэрээр Art of Movement хамтлагийнхаа гишүүдтэй оролцов. Уг арга хэмжээнд Ailee, Clara C нар мөн оролцсон бөгөөд 4 сарын 3-ны өдөр Rutgers University, New Jersey-д KSA Cinderella Story нэртэйгээр зохион байгуулагдсан юм. Арга хэмжээний талаарх видео бичлэгүүд интернетэд тавигдсан бөгөөд үүн дээр Jay Park MC хийж бас Beyoncé-ийн “Single Ladies (Put a Ring on It)” бүжгийг маш сонирхолтойгоор бүжиглэсэн байв. Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Dumbfoundead “Clouds” хэмээх Jay Park, Clara Chung нартай хамтарсан дуугаа өөрийн веб сайт дээрээ тавив.

-Digital Media Wire-н СЕО, Лос Анжелас дахь албан ёсны төлөөлөгч Ned Sherman таван сарын 28-ны өдөр Jay Park-ын албан ёсны төлөөлөгчөөр ажиллахаар болсноо зарлав. Sherman болон түүний эхнэр Tinzar нар Jay Park-ын талаар судалж, MySpace дэх бичлэгээс болж харамсалтай зүйл тохиолдсон талаар нь мэдэж хамтран ажиллахаар болсон байв. Тэд хамтран маш олон төсөл дээр ажилласан. Тухайлбал, Levi Strauss & Co.-ний dENiZEN шинэ брэндийн сурталчилгаа, Hype Nation кино г.м.

-6 сарын 18-ны өдөр Hype Nation киноны ажлаар Иньчонь олон улсын нисэх онгоцны буудалд газардах үед урьд өмнө нь тохиолдолж байгаагүйгээр маш олон хүмүүс түүнийг угтаж авав. Түүнийг эргэн ирсэн талаарх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн гол сэдэв болж, мөн зургаан сарын 18-ны 9:30 гэхэд /Солонгосын цагаар/ Twitter-т “JayIsBack” гэсэн жиргээ шууд тренд болов. 7 сарын 2-ны өдөр Hype Nation киноны сурталчилгаа зургууд гарч, Jay Park хийж буй ажлуудынхаа талаар хэвлэлийн бага хурал хийв. Мөн Hype Nation киноны дуу болох “Demon”-г олон нийтэд хүргэв.

-7 сарын 8-ны өдөр Солонгос дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийн тулд SidusHQ-тэй гэрээ байгуулах гэж байгаа тухай мэдээлэл тарж эхлэв. Тэрээр дангаар уран бүтээлээ туурвихаар төлөвлөж байсан бөгөөд 7 сарын 16-ны өдөр албан ёсоор уг энтертайнменттай гэрээ байгуулсан юм. 7 сарын 13-ны өдөр тэрээр Count on Me (Korean: 믿어줄래; Revised Romanization: Mideojullae) гэсэн нэртэй “Nothin’ on You” дууны Солонгос хувилбарыг багтаасан 3 трак бүхий EP-ээ гаргав. Англи болон Солонгос хувилбарын үгүүдийг нь өөрөө бичсэн байна. Уг уран бүтээл гарсан даруйдаа Cyworld, Bugs хөгжмийн чартууд болон Monkey3, Soribada, Dosirak, Melon зэрэг хөгжмийн сайтуудад цагийн дотор нэгдүгээр байранд орж, уг EP гарсан өдөртөө 21,989 хувь зарагдсан бөгөөд нэг сараас долоон сарын 13 хүртэлх хугацаанд гарсан цомгуудаас 7-р байранд жагсаж байлаа. Хөгжмийн хөтөлбөрүүдийн сурталчилгаагүйгээр 41,316 хувь борлогдож, жилийн эцэст Gaon чартад 32-р байрт шалгарч, ойролцоогоор 700 сая орчим орлого олсон байна.

-Jay Park AOM-н гишүүн, дуучин, продюсер Cha Cha Malone хамтран ажиллах болж “Speechless” синглийг багтаасан “Bestie” хэмээх мини цомгийг Солонгос, Англи хувилбараар гаргав. Мөн 2010 онд реппер Dok2 болон 1llionaire Records-н The Quiett-той дотно нөхөрлөх болж “AOM & 1llionaire” хэмээх нэртэйгээр хамтын ажиллагаагаа эхлүүлэв. 9 сарын 5-нд Калифорнийн Серритосад зохион байгуулагдсан International Secret Agents Los Angeles-н гуравдугаар наадамд YouTube-р олонд танигдсан алдартнууд болох Ryan Higa, KevJumba, AJ Rafael, Alyssa Bernal, Far East Movement, America’s Best Dance Crew Season 5 champions, Poreotix нарын хамт оролцсон юм. Уг арга хэмжээн дээрх түүний үзүүлбэр хүмүүст маш их таалагдсан юм.

-2011 онд Mr. Idol хэмээх солонгос кинонд SidusHQ-н жүжигчин Ким Су Ро /Kim Su-ro.[16]/-тай хамтран тоглосон байна. 10-р сарын 10-нд Солонгосын дайны дурсгалд зориулсан Сөүлийн сэтгэл зүрх фестивалд Musiq Soulchild, SE7EN, Taeyang нарын хамт оролцов. Уг фестивал дээр Jay Park Musiq Soulchild-тай хамтран “Love” хэмээх хуучны дууг сэргээн дуулсан юм. Мөн 12-р сард the “White Love Party Concert” гэсэн нэртэй буяны үйлсэд зориулсан тоглолтонд Supreme Team, Dok2 нарын хамтаар оролцов. Art of Movement, Dumbfoundead, David Choi болон олон улсын b-boy хамтлагуудтай “Fever Seoul Live”-д үзүүлбэрээ үзүүлжээ.

-1 сарын 6-ны өдөр түүнийг Mashable Awards-аас дэлхий дахины “Хамгийн шилдэг веб видео” номинацид “Nothin’ on You” дуу тэргүүлж, “Must Follow Personality” номинацид 2-р байранд орсон тухай зарлав. 2-р сарын эхээр тэрээр 5dolls охидын хамтлагтай хамтран “Уруулын толбо” /”Lips Stains”/, “Тэр бол чи” /”It’s You”/ хоёр уран бутээл дээр ажиллав. 3-р сарын 29-нд “2011 Хюндай / Hyundai/ худалдааны төвийн 40 жилийн ой”-д зориулсан Ne-Yo-н Сөүл дэх анхны тоглолтыг Jay Park нээхээр сонгогдсон байв. Мөн өмнөх өдөр нь буюу 3 сарын 28-ны өдөр Ne-Yo-той хамтран Сөүл дэх Мөрөөдөл Академиас зохион байгуулдаг хүүхдийн хөгжмийн боловсролд зориулсан буяны үйл ажиллагаанд оролцсон юм. Shorty Awards, Nokia байгууллагуудын хамтран зохион байгуулдаг шалгаруулалтын “Хүмүүсийг холбогч шагнал” /”Connecting People Award”/, “Оны алдартан” /”Celebrity”/ төрөлд хамгийн их саналыг авч шалгарсан юм.

-4 сард тэрээр анхны Солонгос мини альбум болох Take a Deeper Look-ээ гаргав. Гарсан даруйдаа уг цомог Биллбоардын дэлхийн цомог чартад 3-т, Heatseekers цомог чартад 26-д жагсав. Сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаагаа бие даасан уран бүтээлээрээ Солонгосын хөгжмийн нэвтрүүлгүүд болох KBS-ийн Music Bank, Mnet-н M! Countdown, MBC-н Music Core, SBS-н Inkigayo-д оролцож, дебютээ хийв. Түүний хувьд 5 сарын 6-ны Music Bank нэвтрүүлгээр эхний дебютээ хийгээд ялсан хамгийн анхны уран бүтээлч болсон бөгөөд дараагийн 7 хоногт буюу 5 сарын 13-ны хөтөлбөрт дахин ялалт байгуулсан юм.

-8 сарын 6-нд KBS-н “Мартагдашгүй дуу 2” /Immortal Song 2/-т Солонгосын хөвгүүдийн хамтлаг H.O.T.-н “Candy” дууг хамтлагийнх нь ахлагч Moon Hee-joon-тэй хамтран дуулж, оролцов. Дараагийн ангид нь Soo-hee-н дуулсан “Aemo” дууг өөрийн R&B хэмнэл рүү оруулж дуулсан нь үзэгчдэд нилээд таашаагдав. Уг төслийн гуравдугаар анги дээр тэрээр Jinusean-ны “Үнэнийг хэлээч” /”Tell me the Truth”/ дууг Solbi, Jang Hyuk, Kim Su-ro нартай хамтран дуулж тус ангийн ялагчаар тодорсон бөгөөд дараагийн ангид өөрөө дуугаа сонгох эрхтэй болов. Дөрөвдүгээр анги дээр Kim Wan-sun-ны “Feel Good Day” дууг өөрийн R&B хэмнэлд оруулан дуулав. Тавдугаар хэсэгт Deux-н “Look Back at Me” дууг ремикс хэлбэрээр b-boy бүжигтэй хослуулан гүйцэтгэв. Зургаадугаар хэсэгт Nam Jin-ний “Dear, Do Not Change” дууг дуулж, уг үзүүлбэрээрээ ялалт байгуулав. Дараагийн цомгийн бэлтгэл ажилдаа орохын тулд уг нэвтрүүлгийг орхисон бөгөөд уг үзүүлбэр түүний хувьд “Мартагдашгүй дуу 2” төслийн сүүлийнх нь байлаа. Гэхдээ уг төслийн тусгай дугаар болох “Хаадын хаан”-д Жей Паркыг оролцуулах тухай мэдээлэл цацагдав. Уг тусгай дугаарыг 11-р сарын 7-ны өдөр KBS-н Open Hall-д бэлтгэж, 11-р сарын 19-ны өдөр цацсан байна.

-9 сарын 5-ны өдөр Солонгосын дижитал вебсайтуудаар дамжуулан өөрийн “Demon” синглээ худалдаанд гаргав. Уг дууны видео клип мөн нэг өдөр гарсан бөгөөд Жей Парк уг уран бүтээлийнхээ чанарт хариуцлагатай хандаагүйдээ хүлцэл өчсөн юм. Гэхдээ уг уран бүтээл Gaon чартад 14-т, iTunes-н R&B/Soul чартад 8-д орсон юм.

-10 сарын 29-д зохион байгуулагдах “Олон Улсын Нууц Ажиллагаа Лос Анжелес” тоглолтонд оролцохоор 10 сарын 1-ний өдөр АНУ руу буцав. Тэндээсээ шууд Ази дахь SM худалдааны төвийн Маниллад зохион байгуулсан MTV EXIT /End Exploitation and Trafficking/ тоглолтонд оролцож, 25,000 фенүүддээ уран бүтээлээ хүргэв. Уг тоглолтонд Калифорниагийн рок хамтлаг болох Evaline, дуучин, үг зохиогч Jason Mraz нар мөн оролцсон байна.

-11 сарын 3-ны өдөр “Girlfriend” хэмээх синглээ гаргаж, видео клипээ өөрийн YouTube сувагтаа байрлуулав. Яг энэ өдрөө tvN-н Taxi нэвтрүүлэгт оролцож, 2011 Style Icon Awards-н тайзан дээр уг дуугаа дуулав. Мөн Жей Паркын оролцон тоглосон Mr. Idol кино уг өдөр нээлтээ хийв. Уг синглэ Gaon чартад 28-р байрт бичигдэж байв. 12 сарын 28-ны өдөр тэрээр анхны бүрэн хэмжээний цомог болох New Breed-н эхний хэсгийг худалдаанд гаргав. Уг хэсэгт “Star” (Korean: 별; Revised Romanization: Byeol) синглэ нь багтаж байсан юм. Star” синглэ Bugs, Olleh Music, Soribada зэрэг томоохон сайтуудад нэгд орж, бусад хөгжмийн сайтуудад дээгүүр байр эзлэв. Мөн New Breed цомгийн эхний хэсэг Olleh Music, Bugs, Soribada, Daum зэрэг томоохон хөгжмийн сайтуудад дээгүүрт орж, “Star” синглэ Gaon чартын 17-д бичигдэв.

2012 он

-Осака хотод зохиогдсон 26-р Golden Disk Awards шагнал гардуулах ёслолын эхний өдөр буюу 1-р сарын 11-нд Take a Deeper Look мини цомгоороо Disk Bonsang шагналыг хүртэв. Энэхүү Bonsang шагналыг өмнө нь соло уран бүтээлч гардаж аваагүй байсан юм. 1 сарын 18-ны өдөр Сөүлд зохион байгуулагдсан Азийн Модел шагнал гардуулах ёслолоос “Шилдэг уран бүтээлч” шагналыг хүртэв. 2012 онд тэрээр бусад уран бүтээлчтэй хамтран хэд хэдэн уран бүтээл гаргасан юм. Тухайлбал, Солонгос-Америк дуучин Brian Joo-ны “Can’t Stop” дуун дээр Cha Cha Malone-тэй хамтран ажилласан юм. Парк уг дууны Солонгос хувилбарын үгийг бичсэн бол, Англи хувилбарын үгийг Joo өөрөө бичжээ. 25 насны төрсөн өдрийнхөө ойгоор буюу 4-р сарын 25-нд U-KISS хамтлагийн DoraDora хэмээх 6 дахь мини цомог гарсан бөгөөд үүнд багтсан “4U” дууг Жей Парк бичиж найруулсан юм. Мөн Tiny-G охидын хамтлагийн “Polaris” дууны найруулгыг хийв. Уг дууны үгийг жүжигчин Lee Si-young бичсэн байна. Энэ жүжигчинтэй хамтран MBC-н Хөгжим ба шүлэг / Music and Lyrics/ нэвтрүүлэгт хамтран ажиллаж байжээ. 7-р сарын 3-ны өдөр Солонгосын поп дуучин Younha Supersonic хэмээх дөрөв дэх цомгоо гаргасан бөгөөд уг цомогт багтсан “Driver” дууг Жей Парк бичжээ. Мөн тэрээр уг дууныхаа реп хэсгийг үглэж, хамтран дуулжээ.

-Жей Парк хоёрдугаар сард алдарт синглэ “Know Your Name”-г багтаасан New Breed хэмээх өөрийн анхны бие даасан бүрэн хэмжээний цомгоо гаргасан юм. Уг цомог гарсан даруйдаа Gaon чартын долоо хоногийн тэргүүлэх цомгийн чартад хоёр долоо хоногийн турш нэгт шалгарч, 10 хоногийн дотор 80,000-с дээш хувь борлуулагдсан амжилтаараа Hanteo чартад нэгт жагсав. Мөн Billboard-н дэлхийн цомог чартад 4-т, Heatseekers цомог чартад 16-д жагсаж байлаа. Тэрээр 2 сарын 16-с Солонгосын хөгжмийн шоу нэвтрүүлгүүдээр тайзнаа гарч үзүүлбэрүүдээ үзүүлж эхэлсэн бөгөөд Music Bank шоуны 2-р сарын 24-ны дугаарт тэргүүлж, шилдгээр шалгарсан юм. 4-р сарын 27-с эхлэн New Breed цомгийнхоо Ази хувилбарыг гаргаж, Ази даяарх сурталчилгааны ажлаа эхлүүлж Singapore, the Philippines, Indonesia, Malaysia, Japan гэсэн таван улсад зочилжээ. 4-р сарын 28-ны өдөр Сингапурт зохиогдсон Star Awards 2012 арга хэмжээнд оролцсон юм. Universal J групптэй хамтран ажиллаж Take a Deeper Look, New Breed цомгуудынхаа Япон хувилбарыг 6 сарын 13-нд гаргав. Уг хувилбартаа “I Love You” дууны Англи, “Know Your Name” дууны акустик хувилбаруудыг нэмж оруулжээ.

-3 сарын 3-ны өдөр Seoul Olympic Park-н Олимпик цэнгэлдэх хүрээлэнд “New Breed Live in Seoul” анхны бие даасан тоглолтоо хийв. Мөн 8 сарын 18-нд уг цэнгэлдэх хүрээлэнд “New Breed Asia Tour in Seoul” хоёр дахь тоглолтоо хийсэн бөгөөд уг тоглолт насны хязгаар /19+/ тавьснаараа өмнөх тоглолтоосоо эрс ялгарч байв. 4 сарын 23-нд Солонгосын Аялал Жуулчлалын байгууллагаас зохион байгуулдаг R-16 Korea 2012 наадмын төлөөлөгчөөр сонгогдон ажиллав.

-5 сард АНУ-д Verizon-ны зохион байгуулсан APAHM аялан тоглолтонд оролцож, Washington, D.C., New York, San Francisco, Los Angeles хотуудад зочилжээ. 5 сарын 16-д тоглолтон дээрээ дуулагдаж байсан дуунуудаа оролцуулсан Fresh A!r: Breathe !t анхны микстайпаа гаргав. Уг уран бүтээл гарсанаас хойш нэг сарын дотор 100,000-с дээш татагдсан тул Datpiff-н Gold сертификатын авсан юм. Энэ амжилтаараа тэрээр Datpiff-н түүхэнд бичигдсэн анхны Ази дуучин болж чаджээ.

-7-р сарын 14-нд зохион байгуулагдсан MTV World Stage Live in Malaysia хаалтын ажиллагаанд Канадын дуучин Justin Bieber, Солонгосын охидын хамтлаг Кара, Малайзын дуучин Mizz Nina нартай хамт оролцов. Уг арга хэмжээн дээр Жей Парк New Breed Red Edition цомогт багтсан “Carefree” дуугаа дуулж, Far East Movement-н Tyga-тай хамтран “Dirty Bass” брейк бүжгийн үзүүлбэрийг үзүүлсэн юм. Мөн 2012 оны есдүгээр сарын төгсгөлд Сидней, Мелбурн хотуудад өөрийн бие даасан тоглолтоо хийжээ.

-7 сараас эхлээд өөрийн YouTube сувгаараа дамжуулан web series, Jay Park TV нэвтрүүлгүүдийг Hep, Art of Movement-н гишүүд болон найзуудынхаа хамтаар дүрсжүүлж, найруулан хүргэж эхлээд байгаа. Энэ цувралуудаараа Жей Парк тоглолт болон зураг авалтын ард болж буй үйл явдлууд, хөгжилтэй зүйлс, тоглоом, наадам гээд өдөр тутмын амьдралынхаа талаар фенүүддээ үзүүлдэг.

-8 сард цомгийнхоо нэрээр нэрлэсэн “New Breed” видео клипийг гаргасан бөгөөд уг видео нь Канадын алдартай уран бүтээлч Rick Genest-тай хамтран ажиллаж, цомгийн зураг авалтын үеэр дүрсжүүлсэн хувилбар байв. Мөн дараагийнхаа тоглолтонд бэлдэж байх үедээ Prepix-н гишүүдтэй хамтран “I Love You” дууныхаа бүрэн хэмжээний бүжгийн бэлтгэлийн бичлэгийг гаргав. 8 сарын 22-нд MBC телевизийн Come to Play нэвтрүүлэгт Kim Eung-soo, Kwon Oh-joong нартай хамтран оролцохоор болсон тухай зар тарлаа. Уг шоуны нэг хэсэг болох “Trueman Show” нэртэй хэсэгт оролцох болов. MBC зүгээс уг нэвтрүүлгээ хэдэх сарын турш хийсэн боловч ямар нэгэн тайлбаргүйгээр уг шоуг зогсоожээ.

-9 сард нь Австралийн Сидней, Мелбурн хотуудад бие даасан тоглолтоо маш амжилттай хийв. 10 сард нь Мартагдашгүй дуунууд 2 төслийн “Хаадын хаан” тусгай дугаарт оролцож Shin Jung-hyeon-ны “The Woman in Rain” дууг дуулав. Удалгүй Лос-Анжелест очиж Wong Fu Productions-ны The Last уран бүтээлийн David So-н YouTube зураг авалтанд оролцов.

-11 сард NS Yoon-G-н дижитал синглэ болох “If You Love Me” дээр хамтран ажиллав. Уг дууны видео клипэнд тоглоогүй боловч Mnet-н M! Countdown зэрэг хөгжмийн нэвтрүүлгүүдийн тайзны үзүүлбэрт нь оролцож байв. Мөн уг дууг студид бичиж байх үеийг харуулсан видео бичлэгийг гаргасан байна. Удалгүй уг дууны бүжгийн бэлтгэлийг харуулсан видеог ч бас гаргав. 12 сарын 1-ний Saturday Night Live Korea нэвтрүүлэгт Жей Парк оролцож, Eminem-н Love the Way You Lie дууг өөрийн хэмнэл, хошигнол, жүжиглэлтээр дуулсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч, уг нэвтрүүлэг тухайн улирлын хамгийн шилдэг нэвтрүүлгээр тодорчээ.

2013 он одоог хүртэл: JOAH болон хоёр дахь студийн албум

-1 сарын 18 өдөр Парк Сингапурт очиж үзүүлбэрээ хүргэв. Сингапурт байхдаа Jay Park Network хэмээх фенсайтдаа ярилцлага өгч, энэ жилдээ багтааж 11 видео клипийг хийж, хүргэх тухайгаа фенүүддээ дуулгасан юм.

-2012 оны сүүлээр оролцож байсан Saturday Night Live Korea нэвтрүүлэгт эргэн нэгдэж байгаа тухайгаа 2 сарын 6-ны өдөр мэдээлэв. 2 сарын 14 буюу Валентины баярын өдрөөр Cha Cha Malone, Art of Movement-н гишүүдтэй хамтарч хийсэн “Appetizer” дуугаа клипний хамт гаргаж, SoundCloud-д чөлөөтэй татахаар байршуулав. Энэ оны Saturday Night Live Korea нэвтрүүлэгт оролцсон анхны дугаартаа Солонгосын хөтлөгч, жүжигчин Choi Min-soo-н тоглосон Holiday киноны хэсгийг хошин маягаар жүжиглэж гаргасан юм. Хоёрдугаар сарын дундуур Cha Cha Malone продюсерлэж, Жей Парк бичиж хамтарсан Mizz Nina-н “Around the World” синглэ гарахаасаа өмнө hitz.fm радиогоор цацагдав. Уг синглэ албан ёсоор 2 сарын 25-нд гарсан бөгөөд тэд MTV World Stage Live in Malaysia 2012-с хойш хамтарч ажиллах болсон юм. 2 сарын 28-ны өдөр Жей Парк Korean Music Awards 2013-н “Musician of the Year” шагналыг авч, New Breed цомог нь “Best R&B and Soul album” төрөлд нэр дэвшсэн юм.

-Жей Паркын зураг Men’s Health Korea сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт тавигдав. Хожим нь тус сэтгүүийн долоон жилийн түүхэн дэх хамгийн шилдэг нүүр зургаар шалгарсан юм. 3-р сарын 25-нд өөрийн YouTube хуудсандаа Jay Park TV-н 5-р ангийг тавив. Жей Паркын хамтран ажилласан Mizz Nina-н “Around The World” дууны видео клип мөн тавигдав. Уг дууны зураг авалтыг 2012 оны 12-р сард Солонгост авчээ. 3 сарын 28-нд KBS телевизийн Immortal Song 2 нэвтрүүлэгт гурав дахь удаагаа эргэн нэгдэж, 4-р сарын 20-ны өдөр анхны дугаар нь цацагдав.

-Men’s Health Korea сэтгүүлийн 3-р сарын дугаар маш их амжилтыг дагуулж, тус сэтгүүлийн арван жилийн ойн баярт зориулсан Хятадын Men’s Health-н дөрөвдүгээр сарын дугаарт дахин Жей Паркын зургийг нүүр зураг болгов. Уг сэтгүүлийн сурталчилгааны ажилд зориулаад томоохон зурагт хуудсуудыг томоохон гудамж, талбайнуудад байршуулсан юм. Ustream Korea-тэй хамтран 4-р сарын 2-нд “Fan & Music Live” хэмээх албан ёсны ажиллагааг зохион байгуулж удахгүй гаргах синглэдээ багтсан “Joah” (Korean: 좋아; Revised Romanization: Joha), “1 Hunnit” (Korean: 사실이야; Revised Romanization: Sasiriya), “Welcome” гэсэн гурван дуугаа сонирхуулсан юм. Уг синглийн гол дуу болох “Joah” нь түүний “Girlfriend” дуутай төстэй уянгын аястай бөгөөд Cha Cha Malone продюсерлэж, Saturday Night Live Korea-н Common Ground хамтлаг аялгууг нь хийжээ. “1 Hunnit” дуу нь реп хэмнэлтэй бөгөөд Dok2-тэй хамтарсан бол “Welcome” нь R&B хэмнэлтэй байв. 4-р сарын 5-нд Dok2-тэй хамтарч, найзууд, бүжигчид, b-boy-уудаа оролцуулсан “1 Hunnit” дууны видео клипийг YouTube хуудсандаа байршуулав. 4 сарын 9-нд Saturday Night Live Korea нэвтрүүлгийн Kim Seul-gi жүжигчний хамтаар tvN’s Taxi-д оролцож,. 4-р сарын 10-нд “Joah” синглээ, “Joah” дууны видео клипийн хамт гаргасан юм. Уг клипийг 2013 оны эхээр Жей Паркын төрсөн хот Сиэтлэд зураг авалтыг нь хийсэн бөгөөд Солонгосын жүжигчин Clara Lee хамтран тоглосон юм. Мөн Art of Movement багийн гишүүд The Beacon-ны хэсэгт, Сиэтлийн Massive Monkees b-boy хамтлаг бүжгийн студи дэх хэсэгт нь оролцжээ. Уг дууны уянгалаг аялгуу нь хүмүүст хаврын урин дулаан цагийг мэдрүүлж, баяр баясгаланг бэлэглэхүйц гайхамшигтай болсон байлаа. 4 сарын 16-нд SBS телевизийн Strong Heart нэвтрүүлгийн үргэлжлэл болох Hwasin – Controller of the Heart-д оролцов. 4-р сарын 20-ны Immortal Song 2 дээр Sim Soo-bong-ны “Man is a ship, Woman is a harbour” дууг дуулав. Мөн энэ өдөр гарсан Saturday Night Live нэвтрүүлэгт дуучин Lee Soo-young-тай хамтарч реппер Jay-Z-н “Run This Town” дууг хошин хэлбэрээр дуулж үзэгчдэд хүргэв. Уг үзүүлбэр дээр Жей Парк усны хувцас өмссөн нь олны анхаарлыг ихэд татав. 4-р сарын 25 буюу 26 насны төрсөн өдрөөрөө “Welcome” дууныхаа клипийг өөрийнхөө YouTube сувгаар цацав. Oh Cho-hee хамтран тоглосон бөгөөд уг видео нь түүний хувцасгүй төрх, танчаангуй байдлыг илт харуулснаараа үзэгчдийг бишрүүлж байлаа. Тэрээр мөн 25-ны өдрөө 2012 оны Сөүл дэх New Breed тоглолтын DVD-г гаргав. 4-р сарын 27-ны Immortal Song 2 дугаарт Lee Moon-sae-н “Sunset Glow” дууг өөрийн найз, дуучин VV:D-н Crush-тай хамтран дуулж сонирхуулав. 4Minute-н Gayoon-тай хамтран оролцсон 4-р сарын 27-ны Saturday Night Live нэвтрүүлэг дээр Жей Паркын жүжиглэлт дэх хэлсэн үгс түүнийг бусдад буруу ойлгогдохоор байдалд хүргэсэн нь анхаарлын төвд дахин татан оруулав. Нэвтрүүлгийн уг хэсгийг хасч дахин найруулаад тавьжээ.

-5 сарын 3-нд M. Night Shyamalan-н 2013 оны Америкийн шинжлэх ухааны зөгнөлт After Earth киноны дуун дээр Will Smith, Jaden Smith нарын урилгаар ажиллаж байгаа тухайгаа мэдээллэсэн юм. Уг дууны нэр нь “I Like 2 Party” бөгөөд киноны төгсгөлийн хэсэгт зориулан бүтээсэн байна. Дууны үг, аяыг өөрөө бичиж, Art of Movement-н гишүүн Cha Cha Malone продюсерлэжээ. 5 сарын 5-нд гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа R-16 Korea олон улсын b-boy уралдааны албан ёсны төлөөлөгчөөр Жей Парк дахин сонгогдсон тухай зарлав. Мөн 5 сарын 5-нд “I Like 2 Party” дууны 30 секундын хэсэг бүхий After Earth киноны трейлер цацагдав. 5 сарын 7-нд Солонгос дахь After Earth киноны улаан хивсний ёслолын арга хэмжээнд Will Smith, Jaden Smith нарын хамтаар оролцов. 5 сарын 11-нд Immortal Song 2-н 100 дахь дугаараар Deulgukhwa-н “Everyday Day With You” дууг өөрийн “Joah” дуутай ремикслэж дуулсан бөгөөд түүний тайзан дээрх бүжгийн үзүүлбэр, бүжиглэж байхдаа дуулж байгаа чадвар нь үзэгдчийг үнэхээр бишрүүлж байв. 5-р сарын 18-нд Малайзын дуучин Mizz Nina-н Куала Лампурт болсон тоглолтонд оролцож, “Around the World” хэмээх хамтарч хийсэн алдарт синглээ тайзан дээрээс анх хүргэжээ. Хэдийгээр Солонгост байхгүй байсан ч урьдчилан зураг авалтыг нь хийсэн Saturday Night Live Korea нэвтрүүлгийг 5 сарын 18-нд үзэгчдэд хүргэв. 5 сарын 20-нд Let’s Go Dream Team! Season 2 нэвтрүүлгээр гарав. 5 сарын 20-ндоо X-mini капсулан спикер үйлдвэрлэгч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахаар Сингапур луу явав. 5 сарын 30-нд Kim Seul-gie, Жей Парк нарын хамтран дуулсан She is Wow Солонгосын олон ангит киноны “Rude Girl” дууны клип гарав.

-6 сарын 17-нд R-16 Korea-н албан ёсны сүлд дуу “Respect 16”-н видео клипний сурталчилгаа цацагдаж эхлэв. Дууг арга хэмжээний албан ёсны төлөөлөгч болох Жей Парк бүтээсэн бөгөөд клипний зураг авалтанд Солонгос дахь 2013 оны олон улсын b-boy үйл ажиллагаанаас тусгажээ. 6 сарын 18-нд Jay Park TV-н 6-р ангийг гаргасан бөгөөд “Joah” клип, телевизийн шоу, реклам сурталчилгааны зураг авалтын ард болж буй үйл явлуудыг харуулжээ.

-Түүнийг өөр байгууллагуудтай гэрээ хийх болов уу гэсэн олон нийтийн таамаглалыг үгүйсгэж, тэрээр 7 сарын эхээр SidusHQ-тэй гэрээгээ шинэчлэн байгуулав. 7 сарын эхээр Хятадын Гуанжоу дахь Hennessy-н урлагийн арга хэмжээнд B.o.B-н хамт оролцохоор төлөвлөж байсан боловч техникийн үйл ажиллагааны хүндрэлээс болоод цуцлагдсан юм. 7 сарын 10-нд “I Like 2 Party”, “Hot”, “Secret”, “Let’s Make Up” гэсэн 4 трак бүхий I Like 2 Party EP-ээ гаргаж, Лос-Анжелест зураг авалтыг нь хийсэн “I Like 2 Party” дууны видео клипийг цацав.

Хамтын ажиллагаа

2010 оны 7 сард Levi Strauss & Co.-н шинэ брэнд болох dENiZEN-тэй хамтарч ажиллахаа зарласан юм. Үүнийг албан ёсоор зарлахаас өмнө dENiZEN-д зориулсан зураг авалтын бичлэгээ 6 сард YouTube хуудсандаа байрлуулсан. Эмэгтэй загвар өмсөгч Kwon Ri-sae-тэй хамтаар уг брэндтэй 2011 оныг дуустал ажилласан байна. Тэд хамтран dENiZEN-ний дуу болох “Manifesto”-г ремиксэлж дуулжээ.

2012 оны эхээр KT Tech компани Жей Паркыг шинэ ухаалаг утасны брэнд болох Take HD-нхээ албан ёсны моделоор сонгов. Уг ухаалаг утасны сурталчилгаанд зориулж KT Tech-н зүгээс продюсерлэсэн “Take HD Special Maxi Album” синглийг 2012 оны 2 сарын 7-нд албан ёсоор гаргав. Уг синглэ нь New Breed цомгийн гол дуу болох “Know Your Name”-н шинэчилсэн хувилбаруудыг агуулсан бөгөөд гол цомогтойгоо нэг өдөр худалдаанд гарсан. SidusHQ-н алдартнууд болох Jang Hyuk, Kim Su-ro, Kim Shin-young, Jang Hee-jin нарын хамтаар MMORPG Lineage 2-д дүрээ бүтээлгэжээ.

Naver-н анхны “Fashion Collaboration” уралдаанд загвар зохион бүтээгч 275C-тэй хамтран өөрийн чөлөөт сэтгэлгээ, амьдралын хэв маягийг тусгасан Live Free нэртэй эрэгтэй цамц бүтээх ажилд нэгдэж оров. Энэ бүтээлд түүний төрөлх Сиэтлэ хотын Space Needle, одоогийн амьдарч байгаа Сөүлийн Namsan Tower –г тусгаж, цамцны арын хэсэгт Korean Assassins, Project Prepix Asia, b-boy багийн нэр болох Art of Movement нэрүүдийг оруулсан байна. Өдөр тутмын хувцасны Googims брэндийн 2012 оны коллекцын албан ёсны нүүр царайгаар тодруулсан бөгөөд энэ тухай мэдэгдэл хийсний дараахан тус брэндийн веб хуудас байрладаг серверийн үйл ажиллагаа таван минут тутамд унаж байжээ. Googims брэндийн сурталчилгааны зураг авалт явагдаж байх үеэр Psy –н “Gangnam Style”-г ямарч бэлтгэлгүйгээр бүжиглэснийг нь дүрсжүүлсэн бичлэг 2012 оны 9 сарын 2-нд YouTube-д тавигдаж олон хүний анхаарлыг татжээ. Мөн тэрээр гадуур хувцасны брэнд болох Williamsburg-г моделоор сонгогдож, телевизийн сурталчилгаа болон шүтэн бишрэгчидтэйгээ уулзах арга хэмжээнүүдэд оролцжээ. 2013 оны 3 сард Сөүлд зохион байгуулсан Nike-н “Nike on Air” үйл ажиллагаанд оролцов. Энэ арга хэмжээ Ustream-р онлайнаар цацагдаж байсан юм.

Korean discography

Studio albums
  • New Breed (2012)
  • TBA (2013)
Extended plays
  • Count on Me (Nothin’ on You) (Korean: 믿어줄래) (2010)
  • Take a Deeper Look (2011)
  • New Breed Part 1 (2011)
  • I Like 2 Party (2013)
Singles
  • “Bestie” (2010)
  • “Girlfriend” (2011)
  • “Joah” (2013)
Maxi-singles
  • “Take HD Special Maxi Album” (2012)
English discography

Singles
  • “Bestie” (2010)
  • “Speechless” (with Cha Cha Malone) (2010)
  • “Demon” (2011)
Mixtapes
  • Fresh A!r: Breathe !t (2012)

Filmography

Notable appearances
  • Word of the Day – Bromance (2010) – A short skit alongside Ryan Higa and Philip Wang.
  • Dramatic (2011) – First episode aired.
  • Mr. Idol (Mr. 아이돌) (2011)
  • TvN Taxi (2011, 2013)
  • Immortal Song 2 (2011, 2012, 2013) – A regular cast member for parts of 2011, 2012 and 2013.
  • Music & Lyrics (2012) – Alongside actress Lee Si-young.
  • Come to Play (2012) – A fixed panel member for the ‘Trueman Show’ corner of the show.
  • Saturday Night Live Korea (2012, 2013–) – Hosted the highest rated episode of Season 3 in 2012, and rejoined as a permanent cast member in 2013.[219]

Tours and concerts

Headlining

  • New Breed Live in Seoul (2012)
  • APAHM Tour (2012)
  • MTV World Stage Live in Malaysia (2012)
  • New Breed Asia Tour (2012)
  • Australia Tour (2012)
  • Jay Park First European Tour (2013)

Supporting

  • Ne-Yo Live in Seoul (2011)

Awards and nominations

Mnet Asian Music Awards

Year Nominated work Award Result
2011 “Abandoned” Best Dance Performance – Solo Nominated
Song of the Year Nominated

Golden Disk Awards

Year Nominated work Award Result
2012 Take a Deeper Look Disk Bonsang (Record of the Year) Won
2013 New Breed Disk Album Award Nominated
Jay Park Popularity Award Nominated

Korean Music Awards

Year Nominated work Award Result
2013 New Breed Best R&B & Soul Album Nominated
Jay Park Musician of the Year Won

Other Awards

Year Awards Category Result Notes
2010 Naver Most Popular Search Male Solo Won  
2011 Mashable Awards Best Web Video Won For his cover of “Nothin’ on You” YouTube video.
Must Follow Personality 1st Runner-up
Shorty Awards Connecting People Award Finalist Received the most votes, joint venture with Nokia.
Best Celebrity on Twitter Finalist
O Music Awards Must Follow Artist on Twitter Nominated
2012 Asia Model Awards Popular Artist Award Won

Music Shows

Year Date Song Music Program
2011 May 6 “Abandoned” KBS Music Bank
May 13
2012 February 24 “Know Your Name”

-Jay Park өөрийнхөө хүрээг улам хөгжүүлэн ‘AOMG’ энтертайнмент байгуулжээ. Гэхдээ энэ түүнийг SidusHQ (iHQ)-ээс гарна гэсэн үг биш бөгөөд өөрийнхөө хувиарийг SidusHQ-д даатгах хэвээр байна гэжээ. ‘AOMG’ энтер нь шинэ хүүхдүүд авч бэлтгэн гаргах хип хоп энтертайнмент байх юм. Уг 4 үсэг нь ‘Above Ordinary Music Group’ гэх 4 үгний товчлол бөгөөд *Энгийн хамтлагаас илүү дээр* гэсэн утгатай.

-Мөн тэрээр Европын улсуудад тоглолтоо тавьж байгаа. Тэгвэл Недерландын FunX радионы нэвтрүүлэгт оролцож байх үед 2РМ-н талаарх хуучны шуугианыг хөндөн яагаад хамтлагийг орхиод сологоор явсан юм бэ? гэж асуухад “Зарим нэг зүйлс болж зарим нэг шуугиан гарсан. Бидний зам салах ёстой болсон ч нэг нэгэндээ муу санасан юм байхгүй ээ. Тэд амжилттай яваа, би өөрийнхөө юмыг хийж байгаа. Бүх зүйл эцэст нь болсон” гэжээ. Jay мөн хэрэвээ тэр шуугиан гараагүй бол би одоо хүртэл 2PM-д байх байсан гэдэгээ хэлжээ. Тэр тэднийг санаж байгаа ч сологоор ажиллаж байгаадаа баяртай байгаа гэж мөн нэмж хариулжээ…

https://soundcloud.com/funxfm/jay-park-funx-interview

https://soundcloud.com/funxfm/jay-park-spit-live-in-start

Y_Y энэ бүгдийг оруулж байхад хоолой дээр нэг юм тээглэн нүдэнд минь нулимс цийлэгнэж байсныг нуулгүй хэлмээр санагдлаа. Залуу минь ядаж байхад бид нар чинь чамдаа дэндүү их хайртай юм. яахаараа иргэж ирнэ гэсэн амлалтаа биелүүлэлгүй тэр чигтээ яваад өгсөн юм бэ? хэдий чи минь соло уран бүтээлээр амжилттай явж байгаа ч гэсэн одоог хүртэл чамайгаа соло дуучин гэж харалгүй 2РМ гэх 7 залуугийн нэг гэж л боддог T_T гэхдээ чамдаа маш их баярлаж явдаг. Магадгүй тийм зүйлийн дараа тайзаа орхиж дахин бидэнд бараагаа харуулахгүй байж болох л байсан шүү дээ. Бүгдийг орхин бууж өгөлгүй тэмцэж тайзан дээрээ нүүр бардам зогсож байгаа чамаараа маш их бахархаж байна. Jay Park *Jaebeom* баярлалаа бас хайртай :* энэ хайр минь үүрд үрэгжлэх болно. I’m HOTTEST… What time is now? 2~~P~~M

Нэмэлт зураг:

нөгөөх хэргийн дараа Солонгосоос АНУ руу явж байна 😥

Аав ээжтэйгээ

337977-jay-park-whaaa-i-see-no-diffrence

338572-jay-park-cute-jay-park (1)

2PM forever leader WE LOVE YOU ❤

One comment on “2PM – Jay Park Profile дэлгэрэнгүй танилцуулга

Leave a comment